Sunday, November 2, 2008

хань минь

Өнгөт орчлонгийн орь ганц үнэнч амраг
Өр зүрхний цор ганц догшин шүтээн
Санчиг мөнгөртөл ханилах хань минь
Санаж эрхлэх томоогүй хайр минь

Зүүдний холд явахад зүрх аргамжсан хань минь
Зүүрмэглэхийн төдий орчлонд нас аргамжсан хань минь

Сарны ходд явахад санаа аргамжсан хань минь
Сансрын энэхэн чөлөөнд тавилан аргамжсан хань минь

Оройтож харихад саначихсан суудаг хайр минь
Омтгой үгсийн дундаас итгэлээ авардаг хань минь
Олных биш ганцынх болохоор оломгүй хайрын шүтээн хань минь
Орчлонгийн зовлонгийн далайгтуулах онгоц завины эзэн хань минь

Зөрүүд занг чинь усны ургамал шиг дагах
Зөөлөн зөөлөн над шиг нь орчлонгоос чамд олдох болов уу
Зөнгөөрөө ингэж бодоод хүүхэд шиг өмөөрч суухад
Зүрхний энэ цохилтыг минь сонсож ажирдаг болов уу

Өөрт нь хайртайн төлөө намайгаа зэмлэдэг эрхтэй
Өндгөе хамгаалсан бүргэд шиг намайгаа харамладаг сэтгэлтэй
Өмөөрөхийн хэрээр үг нь хатуурдаг хань минь
Өрөвч сэтгэлээр асран сувилдагхань минь

Хоёр биенээ харамлан суух нь
Хорвоогийн нэгэн гэнэхэн жаргал
Өврийн сэвгүй янагшин дасах нь
Өнгөт орчлонгийн тэгшхэн жаргал

Үр ачийг аргадаж үйлийн тавиланг томох хань минь
Үхэл мөнх бусыг аргадаж ханийн тэнгэрийг тахих хайр минь
Хотол олныг аргадаж нэгэн насыг нөмөрлөх хань минь
Хоёрхон биенээ аргадаж хорвоо ертөнцийг туулах хань минь

No comments: