Monday, June 30, 2008

Хайрламаар байна

Хайрламаар байна, чангаас чанга тэвэрмээр байна
Уруулыг чинь үнсмээр байна, улам илүү хайрламаар байна
Харамламаар байна, хэнд ч чамайг өгмөөргүй байна
Бүхий л өдөржин хамт баймаар байна, бүр илүү хайрламаар байна

Өвдөөд байна ш дээ, шаналсан зүрх
Өнгөрөөд байна ш дээ, цаг хугацаа
Уйлаад байна ш дээ, ганц сэтгэл
Урсаад байна ш дээ, хайрын нулимс

Уйлаад л, дуулаад л, хорвоогийн хугацаа өнгөрөөд л...
Бодоод л, хийгээд л, нас бие гүйцээд л...
Өөрөөс чинь ондоог хайрлаж чадахгүй
Өнө мөнхөд чамайг л хайрламаар байна

Wednesday, June 25, 2008

Цэцгэн эрхи

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл

Thursday, June 19, 2008

Р.Чойном

Хvн болж тєрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.

Буруу биш зєв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно

Wednesday, June 18, 2008

Чамдаан эрхлэе

PhotobucketЭр хүн байтлаа би
Энгэрийг чинь түшиж эрхлэе
Шаргалтсан торолзсон аялгуу салхилуулсан
Шанз хөгжим шиг
Сайхан чамайгаа түшиж эрхлэе

Зүрхэнд чинь будрал будрал аялгуу сөгнөж
Зөн билгийн учрал наслуулсаар
Зөвхөн чамдаа шанз хегжим шиг
Эр хүн байтлаа би
Энгэрийг чинь түшиж эрхлэе
Өвдгийг чинь налан хэндлэн хэвтэж эрхлэе би
Ялгуун эгшиг урсгасан
Ятга хөгжим шиг өвөр дээр чинь эрхлэө би
Өөр хэн ч олж хараагүй чамайг магтаж эрхлэе би
Зүрхнээсээ хайрын эгшиг цалгиулсан
Зөөлөн ухаарлын аялгуу
Ятга хегжим шиг зуун зуунаар насалж
Өвдгийг чинь налан
Өвөр дээр чинь хөндлөн хэвтэж эрхлэе би

Баясгалан & Дэлгэрмөрөн - Уулзах л юмсан даа чамтайгаа

Tuesday, June 17, 2008

hi

Миний Монгол

Эзэн Чингисийн Монгол түмэн
Эрэлхэг түүх их гүрэн
Эсгий туургатан Монгол түмэн
Эрин зууны түүхт их улс
Морин хуурын чавхадсанд
Монгол түмний сэтгэл хөглөгдөж
Агт морьдын хатирах төвөргөөнд
Агуу Монгол улс мандсан
Миний Монгол өвөг дээдсийн минь сүлд
Миний Монгол өр зүрхний минь цохилт

чамдаа би хайртай

Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай

ХАЙР

Үгүйлээд байнаа хайрыгаа
Үнсмээр байна хацар дээр нь
Хармаар байна нүдийг нь
Хайралмаар байна зүрх сэтгэлээсээ

Р.Чойном

Хvн болж тєрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.

Буруу биш зєв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно

Үүрд хайрлана

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Үүрд хайрлана

ААВДАА

Хүүгээ орхиод холоо явсан
Хүний дээд миний бурхан аав минь
Нутгийхаа энгэрт таныгаа тавьчихаад
Нулимасаа арчсаар явсандаа хүү чинь
Сайхан байждээ аавтайгаа байхад
Сартайд ч,нартайд ч очоод
Хааяа ч гэсэн загнуулаад
Хажуугаар нь бас эрхлээд
Хэн намайг аав шиг минь хайрлах билээ дээ
Хэлж ирдэггүй өвчин хэцүү л юм билээ
Хүний хүү аавтайгаа золгохыг хараад
Хүү тань дотогшоогоо урсаж л байлаа
Хөөрхийдөө миний аав
Өө миний хүү ирлээ гээд инээх нь
Өчигдөр юм шиг л санаанд байна Сайхан аавтай байсан болохоор
Сайн явнаа хүү чинь
Дуусашгүй их хайрын чинь илчинд
Дулаацсаар явна даа муу хүү тань

Monday, June 16, 2008

Эжий минь суугаа нутгийн

Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг
Хөх тогорууд шиг цуваа толгод
Хаврын хаварт л намайг харуулдан
Нисчихийг дөхдөг
Эрлийн үзүүр шиг нутгийн тэнгэр
Эжийтэй минь хамт
Торойж тосдог.
Буцах цагаар үдүүлэн намайг мордоход
Будант тал, хурдлах морьдын тоос
Холд одогч бивээр яг л энэ хэвээр
Хойтон жилийг хүртэл
Эжийгийнхээ нүдэнд
Мэлмэрч үлддэг.

Wednesday, June 11, 2008

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.


Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог

Sunday, June 8, 2008

Үгүйлээд байнаа хайрыгаа

Hishigbayar&Delgermaa_Bi_chamd_hairtai.mp3 - 940214Үгүйлээд байнаа хайрыгаа
Үнсмээр байна хацар дээр нь
Хармаар байна нүдийг нь
Хайралмаар байна зүрх сэтгэлээсээ

чамдаа би хайртай

Hishigbayar&Delgermaa_Zurhnii_gijig.mp3 - 940214Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай