Thursday, October 16, 2008

Tuesday, October 14, 2008

Sunday, October 5, 2008

Ээждээ би согтуу очихгvй

Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна. Ээж дээ би согтуу очихгvй

I LOVE

Будрах цасны ширхэг бүрээр
Булиглах зүрхний цохилт бүрээр
Асгарах борооны дусал бүрээр
Алтан цагны секунд бүрээр I LOVE YOU