Friday, September 19, 2008

талархаж байна

Хvсэл хяслантай энэ орчлонд

Хvмvvн болж тєрсєндєє талархаж байна

Ачийг нь хариулж баршгvй

Аав ээждээ талархаж байна

Халуухан дурлалын минь эзэн

Хайртай чамдаа талархаж байна

Наргиж муудсан ч надтай л хамт байдаг

Найз нєхєддєє талархаж байна

Эргээд ирээрэй гэж намайг дуудсан

Эх орон танд бvvр их талархаж байна

Saturday, September 13, 2008

Чамруу би тэмүүлнэ

Нүд минь чамайг харахыг хүснэ
Гар минь чамайг хөтлөхийг хүснэ
Уруул минь чамайг үнсэхийг хүснэ
Зүрх минь чамайг хайрлахыг хүснэ.

Xайрт чамдаа

Тэнүүн уужим бодлоор алс ирээдүйгээ төсөөлөн
Тэнгэрийн дор эрх чөлөөтэй яваагаараа би бахархана
Тэртээ алсад суугаа хайртай чинийxээ төлөө
Тэвчээр зоригоор бүхнийг ялахын төлөө
Хүний газар ганцаардахгүй сэтгэлийн дэм өгч
Хүндлэн бие биенээ дэмжиж явъя хайрт минь
Хүй их орчлонд хүн хүнээрээ дутдаг билээ
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хамтдаа явъя хайрт минь

Дөрвөн мөрт

Хайрлан дээдэлж хүндэлж явна гэж зүрхэнд чинь би шивнье
Хамгаас илүү жаргаана гэж чамдаа би амлая
Зүрх гижигдсэн инээдийг чинь харна гэж өөртөө би амлая
Зөвхөн чинийх л байна гэж бурхандаа би амлая
"
Унтаж байхдаа л би л өөрөөрөө байдаг
Ухаангүй нойрондоо би хүн байдаг
Өглөө болж нар мандахад араатан сэрж
Өөрийнхөө төлөө бүхнийг хийдэг араатан болдог"
"Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай"

Монгол Яруу Найраг