Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна. Ээж дээ би согтуу очихгvй
Sunday, October 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment