Saturday, September 13, 2008

Дөрвөн мөрт

Хайрлан дээдэлж хүндэлж явна гэж зүрхэнд чинь би шивнье
Хамгаас илүү жаргаана гэж чамдаа би амлая
Зүрх гижигдсэн инээдийг чинь харна гэж өөртөө би амлая
Зөвхөн чинийх л байна гэж бурхандаа би амлая
"
Унтаж байхдаа л би л өөрөөрөө байдаг
Ухаангүй нойрондоо би хүн байдаг
Өглөө болж нар мандахад араатан сэрж
Өөрийнхөө төлөө бүхнийг хийдэг араатан болдог"
"Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай"

No comments: